Анхны цасны ширхэг болж чиний алганд буумаар
Амтат дарстай хундага болж чиний л уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж чамтай л хамт баймаар
Ахиад ирсэн хайрыг хаяад би зугатамгүй
Унтах болгондоо намайг зүүдлээрэй
Уулзах болгондоо надад дурлаарай
Үнсэх болгондоо намайг хайрлаарай
Үргэлж надад үнэнч яваарай
Бусдынх гэдгийг чинь мэдсээр байж
Булгих зүрхэндээ чамайг л тээсээр
Буцааж чадахгүй хайрынхаа галыг
Бурхнаас хүртэл нууж өрддөг өө
Хавар дэлгэрэх цэцгэнд би ханахгүй
Хайраар учирсан хосуудад би атаархахгүй
Намраар унасан навчинд би гунихгүй
Надаар дутах чамайг би харин хайрланаа.
Чамтай байсан мөчөө би save-ллээ
Чамгүй байсан үеэ би delete-ллээ
Чамд хайртайгаа би send-ллээ
Чамаас харин report ирсэнгүй ээ
Чиний зүрхний сүлжээ унажээ