Main My profile Registration Log out Login
Тэмүүлэл
Friday
26.4.2024
11:40 AM
Тавтай морил Зочин | RSS LoginБүртгүүлэхНүүр хуудас
Тэмүүлэл
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Мэдээний ангилал
Мэдээ мэдээлэл [18]
Програм хангамж [2]
Дуу хөгжим [7]
Клип [0]
Кино [6]
Тоглоом [1]
Гар утас [0]
Зураг [1]
Xичээл [6]
Шүлэг [10]
Hack tool [1]
Бусад [0]
Чат
200
Хамтрагч сайт

Shinleg.Do.am

Энд таны баннер

Энд таны баннер

Энд таны баннер

Энд таны баннер


Сайт
Main » 2010 » December » 6 » Шүлэг 2
1:52 PM
Шүлэг 2

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!    

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
     *           *           *

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

            *  *  *

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

             #  #  #

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?

Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?

Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?

             #  #  #

Дураараа чамдаа эрхлэх гэж

Дуртай үедээ үнсэх гэж

Хамтдаа алхаад инээх гэж

Хааяа санаад уйлах гэж

Чамдаа би зоргоороо дурлахсан

Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х

          *   *   *

Чинийхээ дэргэд байгаад л баймаар

Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар

Дуу хоолойг чинь сонсоод л баймаар

Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар

          *   *   *

Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн

Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан

Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн

Зөвхөн чамаар хайрлуулахсан

          *   *   *

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

          *   *   *

Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй

Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ

Нээрээ би чамд дэндүү дасжээ...

Category: Мэдээ мэдээлэл | Views: 396 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Тэмүүлэл

Үндсэн цэс
Хайх
Toolbar
toolbar powered by Duulal

Холбоо барих

Admin Zulbayr
Admin h0r0r
Admin g0d
Санал асуулга
Сайт ямар байна.


Нийт санал: 40
Statistics

Одоо холбогдсон: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Өнөөдөр төрсөн өдөр нь:


Copyright MyCorp © 2024
Free web hostinguCoz